АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ, ЗӨВЛӨХ

ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

 

Нэг. Хөтөлбөрийн зорилго

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 8 дүгээр зүйлд заасны дагуу ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг хөгжүүлэх тогтолцоог бий болгох, хүүхэд залуучууд, ажилгүй иргэдэд өөрийн сонирхол, чадавхи болон зах зээлийн эрэлтийг харгалзан ажил, мэргэжлээ сонгож, сурч эзэмших, ажил мэргэжлээрээ тасралтгүй өсөж хөгжихөд нь шаардлагатай ажил, мэргэжлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үзүүлэх замаар ажлын байранд зуучлах, тогтвортой ажлын байраар хангахад хөтөлбөрийн зорилго оршино.

 

Хоёр. Хөтөлбөрийн хамрах хүрээ

          Хөтөлбөрт хөдөлмөр эрхлэлтийн  нийтлэг  үйлчилгээнд хамрагдах дор дурдсан  зорилтот бүлгээс сонгогдсон иргэдийг хамруулна. Үүнд:

  1. Аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил хайгч хөдөлмөр эрхлэлтийн нэмэлт үйлчилгээ, нийгмийн халамжийн дэмлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай зориолтот бүлгийн иргэд /өрх тойлгойлсон эмэгтэйчүүд , хүүхдээ асарч байгаа ажилгүй  залуу  эмэгтэйчүүд, сургууль төгсөөд 2-оос доошгүй жил ажилгүй байгаа  залуучууд, төв суурин газарт шилжин ирсэн ажилгүй  өрхийн гишүүд/
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд /харааны болон сонсголын бэрхшээлийн онцлогтой  иргэд/
  3. Хорих ангиас суллагдсан болон хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн      газраас гарсан иргэн
  4. Зургаан сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа ажил идэвхтэй хайж  байгаа  сум, тосгонд  амьдарч буй ажилгүй иргэн
  5. Цэргийн хугацаат  албанаас  халагдсан  иргэд, залуучууд
  6. Хөдөө орон нутгийн МСҮТөвийн  төгсөх  ангийн  оюутан сурагчид
  7. Хөдөө орон нутгийн сумдын болон алслагдмал суурин газрын ЕБС-ийн  6-12 ангийн суралцагчид
  8. ЕБС-ийн  төгсөх ангийн сурагчдын эцэг, эх, асран хүмүүжүүлэгч нар
  9. Дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлттэй 25 хүртэлх насны ажил хайгч  залуучууд
  10. Ажил мэргэжлийн онлайн үйлчилгээнд хамрагдах ажил хайгч иргэд, хүүхэд, залуучууд

Гурав.   Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үйлчилгээний төрөл

3.1. Хөтөлбөрийн хүрээнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээнд суурилсан хөдөлмөр эрхлэлтийн дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

3.1.1. Хөтөлбөрт хамрагдах 2,1-2,4 д заасан иргэдэд :

3.1.1.1. Хөтөлбөрт хамрагдах зорилтот бүлгийн иргэний өөрсдийнх нь онцлогт нийцсэн ажил, мэргэжлийн сонголт, чадвар, чадавхийг тодорхойлох аргачлалыг  боловсруулж, ажил, мэргэжлийн сонголт, сургалт, боловсролын хэрэгцээг  тодорхойлох

3.1.1.2. Хэрэгцээнд суурилсан ажил мэргэжлийн  чиг баримжаа олгох сургалт ,   зөвлөх үйлчилгээнд  хамруулах

3.1.1.3. Хөдөлмөрийн болон нийгмийн харилцаа, хувь хүний зан төлөвшил, хандлагын өөрчлөлтийг бий болгох ерөнхий ур чадварын сургалтанд  хамруулж, мэдлэг, ур чадварын  сорилоор тодорхойлолт  гаргах 

3.1.1.4.  Шаардлагатай гэж үзвэл  сэтгэл зүйн засал, зөвөлгөө  өгөхөд  дэмжлэг үзүүлэх , мэргэжлийн  зөвлөх  үйлчилгээ, сургалтанд  хамруулах / зөв амьдрах , дадал хэмнэлийн сургалт , бясалгал г.м /     

3.1.1.5. Зорилтот бүлгийн иргэнийг тохирсон ажлын байранд зуучлах /job matching  хийх /

3.1.1.6. Зорилтот бүлгийн иргэн тохирсон ажлын байранд зуучлагдах боломжгүй нөхцөлд шаардлагатай  мэргэжлийн ур чадвар олгох олгох сургалтанд хамруулж хувиараа хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хөтөлбөрт хамруулах

3.1.2. Хөтөлбөрт хамрагдах 2,5-2,8 –д засан иргэдэд:

3.1.2.1. Хөтөлбөрт хамрагдах зорилтот бүлгийн иргэдэд ажил, мэргэжлээ сонгох, ажил, мэргэжлийн талаарх ойлголт, танилцуулга, сурталчилгаа, сургалт, мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг бүлгүүдийн онцлогт нийцүүлэн боловсруулж  батлагдсаны сургалтын хөтөлбөр, модульд суурилан зохион байгуулах, 

3.1.2.2. Ерөнхий  боловсролын  болон тусгай хэрэгцээт  боловсролын 6-12 дугаар ангид мэргэжлийн чиг баримжаа олгох хичээлийг сургалтын хөтөлбөрт тусгаж, стандартын шаардлагад нийцүүлэн бэлтгэх, хөдөө орон нутгийн сургуулиудад  туршин нэвтрүүлэх,

3.1.2.3. МСҮТөвийн төгсөх ангийн оюутан, залуучуудад үйлдвэрлэлийн технологи, горим, үйл ажиллагаатай аяллыг зохион байгуулж, шаардлагатай гэж үзвэл үйлдвэрлэлийн дадлага хийхэд  ажил олгогчид  санхүүгийн дэмжлэг үзүүлэх,

3.1.2.4. Төгсөх ангийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагч, хүмүүжүүлэгч нарт ажил мэргэжлийн сонголтонд эерэгээр нөлөө үзүүлэхэд  чиглэсэн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, ажлын байрны захиалга, ажлын байранд тавигдах шаардлага, ажил мэргэжлийн  талаархи  танилцуулга  сургалт, сурталчилгаа , зөвлөх үйлчилгээг үзүүлэх

3.1.2.5. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг ажил, мэргэжлийн салбар, мэргэжлийн онцлогт  нийцүүлсэн  үзүүлэх  судалбарт  болон видео, DVD, кино, мэргэжлийн тоглолт , үзэсгэлэн ,яармаг, өдөрлөгийг зорилтот бүлгийн онцлогт нийцүүлэн зохион байгуулах

3.1.2.6. Хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, ажлын агуулга, шинж чанарт гарч байгаа өөрчлөлт ажилтан хүний мэдлэг, чадварт тавигдах шинэ эрэлт шаардлага, хандлагыг  тухайн орон нутгийнхаа онцлог, хүн ардынхаа амьдрал ахуйтай холбон зааж өгөх, сургах, зөвлөх орон нутгийн ахмад зөвлөх мэргэжилтэн, алдартануудаар сургалт, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах

3.1.3  Хөтөлбөрт хамрагдах  2.9 –д засан иргэнд:

3.1.3.1. Хөтөлбөрт  хамрагдах зорилтот бүлгийн иргэний өөрсдийнх нь онцлогт нийцсэн ажил, мэргэжлийн сонголт, чадвар, чадавхийг тодорхойлох аргачлалыг  боловсруулж, ажил, мэргэжлийн сонголт, сургалт, боловсролын хэрэгцээг  тодорхойлох, сонгон шалгаруулах  

3.1.3.2. Хөтөлбөрт хамрагдах дээд боловсролтой, хувиараа аж ахуй эрхлэх хүсэлттэй иргэний  аж ахуй эрхлэх боломж, чадавхийг тусгайлсан еөрнхйи мэдлэг, чадварын сорилын үр дүнгээр тодорхойлж,  хувиараа хөдөлмөр эрхлэх, бизнес санаагаа боловсруулж, төсөл боловсруулах болон аж  ахуй эрхлэлтийн  тусгайлсан сургалтанд хамруулах. Тусгайлсан сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

3.1.3.3. Хувиараа аж ахуй эрхлэх хүсэлттэй иргэнийг аж ахуй эрхлэлтийн  тусгайлсан сургалтанд хамруулсны дараа тухайн бизнесийн үйл  ажиллагаа эрхлэхэд нь мэргэжлийн зөвлөгөө өгөх мэргэшсэн зөвлөхтэй гэрээтэй ажиллуулах ба мэргэшсэн зөвлөхөөр өгөх зөвлөгөө мэдээлэл нь тухайн аж ахуй эрхлэх чиглэлээр  шинэ техник, технологи, инновацийг нэвтрүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээнд дэх хөдөлмөрийн харилцаа, төлөвшил, хандлагыг олгоход чиглэнэ. Сургалт, зөвлөгөө, мэдээлэл нь үйлдвэрлэл дээрээ дагалдуулах сургалтын зарчмаар зохион байгуулагдана. Сургалт, зөвлөгөө, мэдээлэлтэй холбогдон гарах зардалд  санхүүгийн дэмжлэг олгоно.

3.1.3.4. Хөтөлбөрт хамрагдах зорилтот бүлгийн иргэдээс нийгмийн үйлчилгээний чиглэлээр ажил мэргэжлээ өөрчлөн сонгох хүсэлтэй залуучуудаас сонгон шалгаруулж дипломын дараах боловсрол олгох нэг жилийн ангид туршилтаар сургалтанд хамруулах сургалтыг Удирдлагын академитай хамтран  хэрэгжүүлнэ.

3.1.4 Хөтөлбөрт  хамрагдах  2,10-д заасан  иргэдэд зориулсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээний доорх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.

3.1.4.1. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээ үзүүлэх цахим апплэйкэшн боловсруулж, сүлжээнд байршуулах, 

3.1.4.2. ЕБС суралцагчдад зориулсан өөрийн сонирхол, чадвавхиа таньж мэдэх, ирээдүйн мэргэжлээ сонгоход туслах онлайн сүлжээ, арр –уудыг бий болгох,

3.1.4.3. Их, дээд сургууль төгсөгчид, МСҮТөв төгсөгчид, сургуулиа төгсөөд  удаагүй, ажилгүй байгаа иргэдэд зориулсан ерөнхий мэдлэг, ур чадварыг тодорхойлох оношлогоо, сорилын онлайн болон мэргэшсэн төвүүдийг  байгуулж,  хөндлөнгийн үнэлгээ  гаргах,

3.1.4.4. Үндэсний хэмжээний  ажил мэргэжлийн  лавлагаа, тодорхойлолт  гаргах мэргэжлийн  мэдээллийн нэгдсэн  санг  бий  болгож,  сүлжээнд  байршуулах, 

3.1.4.5. Сонгосон аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, хөдөлмөрийн  биржэд  “Мэргэжлийн мэдээлэлийн жишиг төв  байгуулах,

3.1.4.6. Мэргэжлийн мэдээлийн дата баазуудыг  макро эдийн засгийн түвшинд болон салбарын,  орон  нутгийн түвшинд  боловсруулж, нэгдсэн санг цахим сүлжээнд байршуулах,  

3.2. Хөтөлбөрт заасан мэргэшүүлэх сургалт болон тусгайлсан сургалтыг мэргэжлийн эрх бүхий сургалтын байгууллагатай  ажил гүйцэтгэх гэрээ байгуулж,  сургалтын зардал, ажлын хөлсийг зохих журмын дагуу олгоно.

3.3. Хөтөлбөрийн арга хэмжээнд оролцох зөвлөхүүдийг сургах, мэргэшүүлэх, зөвлөх үйлчилгээ эрхлэх эрхийг ХЭҮСМҮТөвөөс олгож, нэгдсэн санг бүртгэж авна

3.4. Залуучуудын аж ахуй эрхлэхтэй  холбогдсон зөвлөхийн үйлчилгээг  мэргэшсэн зөвлөгөө  өгөх консалтингийн компанийг  сонгон  арга  хэмжээг  хэрэгжүүлнэ.

3.5. Үндэсний хэмжээний мэргэжлийн мэдээллийн санг ХЭҮСМҮТөвийн хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд байршуулж, мэдээллийг боловсруулах, цуглуулах, түгээх ажлыг хариуцна. 

Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалт, санхүүжилт

4.1 Хөтөлбөрийн хэрэгжилтийг ХЭҮСМҮТөв арга зүйн удирдлагаар хангаж, сонгосон аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, хөдөлмөрийн биржид  туршин хэрэгжүүлнэ.

4.2 Хөтөлбөрийн хүрээнд иргэнд үзүүлж буй бүх төрлийн сургалт, зөвлөх үйлчилгээ, санхүүгийн дэмжлэг олгох, мэдээллийн нэгдсэн санг бий болгох арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг уг хөтөлбөрт заасан нөхцөл болон холбогдох журмын дагуу хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих  сангаас санхүүжүүлнэ.

4.3 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө, төсвийг Хөдөлмөрийн сайдаас хуваарилсан төсвийн  хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн Үндэсний төвийн захирал баталж мөрдүүлнэ.

4.4 ХЭҮСМҮТөвийн хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хэлтэс энэхүү хөтөлбөрийн зохион байгуулат, арга зүй зохицуулалтар хангаж ажиллах  бөгөөд  бүтэцдээ мэргэжлийн  чиг баримжаа олгох үйлчилгээний мэдээлэл,  лавлагааны төвийг байгуулна.

Тав. Хөтөлбөрийн тайлагналт, үр дүн

5.1 Хөтөлбөрт хамрагдсан аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, хөдөлмөрийн бирж нь хэрэгжилтийн сарын тайлан, мэдээг дараа  сарын 3-ны дотор, улирлын мэдээг дараа улирлын эхний сарын 3-ны дотор Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ,судалгаа, мэдээллийн Үндэсний төвд, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ,судалгаа, мэдээллийн Үндэсний төв тайлан мэдээг ажлын 3 хоногт багтанн нэгтгэн дүгнэж Хөдөлмөрийн яаманд  тус тус  хүргүүлнэ.

5.2    Хөтөлбөрийн хэрэгжилтийг  дор дурдсан шалгуураар дүгнэнэ. Үүнд:

  • Хөтөлбөрийн хэрэгжилтээр зохистой, тохирсон ажлын байранд зуучлан тогтвортой  ажлын байраар хангагдсан зорилтот бүлгийн иргэдийн тоо
  • Ажил эрхлээгүй залуучуудаас хувиараа аж ахуй эрхэлсэн иргэний тоо
  • Мэргэжлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгож, мэдээллийн лавлагаа өгөх төвүүдийг байгуулсан байх
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээнд суурилсан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга  хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо бий болгосон байх .