МЭНДЧИЛГЭЭ

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн дэргэд “Ажил, мэргэжлийн мэдээллийн төв”-ийг шинээр үүсгэн байгуулсан.

Энэхүү төв нь ЕБС-ийн сурагчид, оюутан залуучууд, ажил хайгч иргэдэд ажил мэргэжлийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэх, тэдэнд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.

Та бүхнийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн дэргэдэх “Ажил, мэргэжлийн мэдээллийн төв”-д хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урьж байгаагийн зэрэгцээ та бүхэнтэй хамтран ажиллах үүд, хаалга нээлттэй байна.