Та мэргэжлээ сонгох гэж байна уу?

Сургуулиа төгсөөд, хаана ажиллахаа шийдсэн үү?

Таны хүсэж мөрөөдөж явдаг ажлын онцлог шинж чанар Танд тохирох эсэхэд эргэлзэж явдаг юм биш биз?

Эсвэл Та өөр ажил эрхлэх хүсэлтэй байдаг ч хаана, хэнд хандахаа мэдэхгүй яваа бол

“Танд хэрэгцээтэй, хамгийн дотно үйлчилгээг үзүүлэх АМТ –ийн үүд хаалга нээлттэй байна”. 

 

Аль ч насны хүнд боловсрол, сургалтын талаар мэдээлэл өгөх, ажил мэргэжлийн сонголт хийхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, чиглүүлэх хэлбэрээр мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ үзүүлэх нь АММТ-ийн гол зорилго юм. АММТ нь орчин цагийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан олон улсын түвшинд нийцүүлсэн, зөвлөгөө өгөх тусгайлсан өрөөтэй, тохилог анги, танхимтай мэдээллийн нэгдсэн сантай, цахим хэлбэр бүхий жишиг үйлчилгээг, мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэгдсэн, мэргэшсэн зөвлөхүүдээр дамжуулан Танд хүргэх юм. Ажил, мэргэжлийн мэдээллийн төвд “Эрэлттэй ажил мэргэжлийн талаар танилцах, хөдөлмөрийн аль ч салбарын мэдээллийг авах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ганцаарчилан болон бүлгийн зөвлөгөө өгөх болон цахим хэлбэрээр чадамжийн сорил бөглөн өөрийн ур чадвар, авъяас билгээ танин, мэдэх боломжтой юм. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн салбарын мэргэжилтнүүд мэдээлэл, сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, хөдөлмөрийн яармаг, аялал болон хөдөлмөр эрхлэлтийн салбар дахь олон талт, жишиг үйл ажиллагааг тасралтгүй явуулах төлөвлөгөөтэй байна.

Тус төвийг товч танилцуулбал, үйлчлүүлэгчийг хүлээн авах хэсэг, үйлчлүүлэгч өөрөө өөртөө үйлчлэх хэсэг, номын сангийн хэсэг болон ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөө, уулзалт хэлэлцүүлэг, зөвлөгөөн яармаг зохион байгуулах задгай талбай гэсэн хэсгээс бүрдэнэ.

Үйлчлүүлэгчийг хүлээн авах хэсэгт

Төвийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл

  • Төвөөр үйлчлүүлэх заавар, чиглэл

Үйлчлүүлэгч өөрөө өөртөө үйлчлэх хэсэгт

  • Мэргэжлийн мэдээллийн нэгдсэн сангаас хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээлэл
  • Ерөнхий мэдлэг, ур чадварыг оношлох сорилын тестээр өөрийгөө тодорхойлох
  • Интернэт орчинд бие даан ажиллаж, өөрт хэрэгтэй бичиг баримтыг хэвлэх, илгээх

Номын сангийн хэсэгт:

  • Ажил мэргэжлийн талаарх ном гарын авлага, брошур тараах материалтай танилцах

 

Ганцаарчилсан зөвлөгөөний өрөө нь:

  • Ажил мэргэжлийн чиг баримжааны мэргэшсэн зөвлөхөөс мэдээлэл зөвлөгөө авах
  • Хувь хүний зан чанарыг тодорхойлох тест, сорилоор өөрийгөө тодорхойлох  зэрэг үйлчилгээ авах боломжтой.

Харин мэдээллийн бааз, гарын авлага, ном, товхимол болон тараах материал зэрэг нь 35 үсгийн дарааллаар, хайж олоход хялбаршуулан номын тавиурууд дээр байрлах бөгөөд PPT, PDF хэлбэрээр цахим мэдээллийн санд байрших тул үйлчлүүлэгч бүр хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагадаа тохируулан, хэвлэн авч, хувилан олшруулах зэрэг үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломжтой. 

Төвийн үйлчилгээг танилцуулах, иргэн таныг чиглүүлж, дэмжлэг, туслалцаа үзүүлэхийн тулд 1-2 мэдээллийн мэргэжилтэн ажиллах бөгөөд өдөрт дунджаар 40-50 иргэнд чирэгдэл саадгүй үйлчлэх хүчин чадалтай юм.

                Та бүхнийг ажил, мэргэжлийн мэдээллийн төвд хүрэлцэн ирж, үйлчлүүлэхийн урьж байна.