2020-2021 онд зарлагдсан ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД

Сэтгүүлч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр, БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг, Нидерландын The Hague их сургуулийн тэтгэлэг, хууль болон шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг оюутныг дэмжих хөтөлбөр, Wells Mountain сангийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүд тус тус зарлагдсаныг хүргэж байна.

1. Сэтгүүлчдийг дэмжих Elizabeth Neuffer тэтгэлэг хөтөлбөр: Тус тэтгэлэг нь хүний эрх болон шударга нийгмийн дуу хоолой болох хүсэлтэй эмэгтэй сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой. Хөтөлбөрт хамрагдсанаар MIT-гийн олон улс судлалын төвд сургалт авч, The Boston Globe, The New York Times зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад дадлага хийх боломжтой. Хэрхэн бүртгүүлэх вэ: CV илгээнэ Тус тэтгэлэгт хамрагдах хүсэлтэйгээ байгаагаа илэрхийлэх Нийтлүүлж байсан нийтлэл Хоёр тодорхойлох захидал Хөтөлбөр хаана хэрэгжих вэ: International woman’s media foundation (IWMF) буюу олон улсын эмэгтэйчүүдийн хэвлэл мэдээллийн сантай хамтран хэрэгждэг энэ хөтөлбөрт хамрагдсанаар Кэмбриж дэх MIT-гийн олон улс судлалын төвд сургалтад хамрагдаж, хүний эрх, шударга ёсны талаарх академик мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, судалгаа хийнэ. Elizabeth Neuffer тэтгэлэгт хөтөлбөр үргэлжлэх хугацаа: Тус хөтөлбөр нь намраас хавар хүртэл 7 сарын хугацаанд үргэлжилнэ. Хөтөлбөрийн эхэнд болон төгсгөлд сургалт орно. Тэтгэлэгт хөтөлбөрт юу багтах вэ: Ирж буцах хоёр талын зардал, амьдрах байр, хоол, нийтийн тээврээр зорчих зардал, эрүүл мэндийн даатгал зэргийг багтаана. Дадлагын хугацаанд цалин олгохгүй. АНУ-аас бусад улсын иргэн бол визний хураамжийг өөрөө төлнө. Эдгээрээс бусад төрлийн зардлыг хөтөлбөрт хамрагдагсад өөрсдөө даана. Хөтөлбөрт хамрагдагсад гэр бүлтэйгээ ирж болох болно. Гэхдээ IWMF амьдрах байрны зардал болон виз авахад батлан даахгүй. Материал хүлээн авах эцсийн хугацаа: Хоёрдугаар сарын 28 Шалгуур: Хүний эрх, шударга ёсны төлөө ажилладаг, ажиллах сонирхолтой сэтгүүлч байна Гурваас дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх. Англи хэлийг чөлөөтэй эзэмшсэн байна. Аль ч улсын иргэн материалаа илгээх боломжтой. Бүртгэл эхлэх хаагдах хугацаа: 2020 оны хоёрдугаар сарын 14-27-ны хооронд хүлээн авна. Дэлгэрэнгүйг мэдээлэл болон онлайн өргөдлийг веб сайтаас аваарай.

2. CSC-2020-2021-БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр:Эрдмийн зэрэг: Бакалавр, магистр, доктор Энэ тэтгэлэгт хамрагдсанаар БНХАУ-ын 274 судалгааны институтэд дээд боловсрол эзэмших боломжтой. Тэтгэлэг юуг багтаах вэ: Бакалаврын зэрэг эзэмшиж буй оюутнуудад сард 2500 юанийн тэтгэлэг олгоно, сургалтын төлбөр, сурах бичиг, дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө. Магистрын зэрэгт суралцахаар бол сард 3000 юанийн тэтгэлэг олгоно. Мөн сургууль, байрны төлбөрөөс чөлөөлнө. Докторын зэрэгт сурахаар бол сарын 3500 юанийн тэтгэлэг олгохоос гадна сургууль болон байрны төлбөрийг даана. Элсэлтийн хураамжаас чөлөөлөхгүй.

3. Хууль болон шинжлэх ухааны чиглэлээр олгох сургалтын тэтгэлэг 2020-2021, АНУ:Бүртгэл хаагдах хугацаа: Гуравдугаар сарын 30 QS-ийн жагсаалтаар дэлхийн шилдэг 1000-д багтах их сургуульд шинжлэх ухаан, инженерчлэл болон хуулийн чиглэлээр тэнцсэн бакалавр, магистр, докторын түвшинд суралцах оюутнуудыг төлбөрөөс чөлөөлж, дэмжих зорилготой. Шалгуур: Бакалаврын зэргээр суралцах бол: Эрүүл мэндийн даатгалд хамрагдана Сургууль болон дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлнө Шалгуур: 24 нас хүрээгүй байх Сургалтын төлөвлөгөөгөө , зорилгоо өргөдөлдөө хавсаргах Өмнөх суралцсан сургуулийн хоёр багшийн тодорхойлолт QS-ийн жагсаалтаар дэлхийн топ 1000 их сургуульд шинжлэх ухаан, хуулийн чиглэлээр элссэнийг нотлох бичиг баримт (сүүлийн гурван сарынх хүчинтэй байна) Өргөдөл илгээгч хууль дүрэм зөрчөөгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй иргэн байна Англаас бусад хэлээр хичээл ордог хөтөлбөртэй сургуулийн оюутанд тэтгэлгийг олгохгүй. Магистрын зэргээр суралцах бол: Сургууль болон дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлнө. Сар бүр 500 ам.долларын тэтгэлэг олгоно. Эрүүл мэндийн даатгалд хамрагдана. Докторын түвшинд суралцахаар бол: Сургалт болон дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлнө. Сар бүр 800 ам.долларын тэтгэлэг олгоно. Эрүүл мэндийн даатгалд хамрагдана Олон улсын хуралд оролцох замын зардал, байрлах байр зэргээр хангана Энэ тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл илгээхэд бүртгэлийн хураамж төлөхгүй. Магистр болон докторын зэргээр суралцахаар бол дараах шалгуурыг хангасан байна: Магистрын оюутан 30 нас хүрээгүй байх QS-ийн жагсаалтаар дэлхийн шилдэг 1000 сургуульд шинжлэх ухаан, хуулийн чиглэлээр элссэнийг нотлох бичиг баримт, (гурван сарын дотор хүчинтэй байна) Эрүүл мэндийн асуудалгүй байх Тухайн орныхоо хууль дүрмийг зөрчиж байгаагүй, хэрэгт холбогдоогүй байх. Англи бусад хэлээр заах хөтөлбөртэй сургуульд шинжлэх ухаан, хуулийн тэтгэлэг олгогдохгүй. Судалгаа суурьтай сургалтын хөтөлбөрт элсэгчид судалгааны ажил боловсруулах саналыг бөглөж илгээх. Анхаарах зүйл: QS-ийн жагсаалтаар дэлхийн топ 1000 сургуулийн аль нэгт шинжлэх ухаан, хуулийн чиглэлээр элсэж, элсэлтээ баталгаажуулсан байх бөгөөд хүчинтэй хугацаа нь гурван сараас хэтрэхгүй байх. Тухайн сургуульд элссэнийг нотлох захидал, оноогоо хавсаргах Топ 1000 сургуульд дүрэм журмын дагуу элссэн оюутан гэдгээ батлах Шаардагдах материал болон онлайн өргөдөл зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны сайтаас аваарай. Шаардагдах материал: Тодорхойлох захидал хоёр ширхэг Эзэмшсэн мэргэжлийн үнэмлэх, диплом, дүнгийн хуулбар зэрэг бичиг баримтын баталгаажуулсан хуулбар CSC тэтгэлгийн онлайн өргөдөл бөглөх Магистрын түвшний оюутнууд сургалтын төлөвлөгөө Доктороор сурахаар бол судалгааны ажлын санал, төлөвлөгөө Англи эсвэл Хятад хэлний оноо Хятадын их сургуулийн багшийн урилгатай бол давуу тал болно. Хэрхэн бүртгүүлэх вэ: CSC-тэтгэлгийн сайтад бүртгэл үүсгэх. Онлайн өргөдлийг үнэн зөв бөглөж, шаардагдах материалын хамт илгээнэ. Хэрэв та сургуулиа сонгосон бол сургуулийн сайтад тус тусдаа бүртгэл үүсгэнэ. Суралцахаар сонгосон сургуулийнхаа бүртгэлийн дугаарыг CSC-ын онлайн өргөдөлдөө хавсаргах Бүртгэл хаагдах хугацаа: Дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл. Дэлгэрэнгүй мэдээллийг веб сайтаас аваарай.

4. Дэлхийн, авьяаслаг иргэн тэтгэлэг-Нидерландын The Hague их сургууль:Материал хүлээн авах сүүлийн хугацаа: Гуравдугаар сарын 31-нд бүртгэл хаагдаж, тавдугаар сарын 15-нд хариу гарна. Сурах хүсэл тэмүүлэлтэй, авьяастай, өөрийгөө дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулж чадах дэлхийн иргэн гэсэн итгэл үнэмшилтэй гурван оюутныг шалгаруулдаг. Хичээл эхлэх хугацаа: 2020 оны есдүгээр сар Эрдмийн зэрэг: Магистр Сурах чиглэл: Тус сургуулиас олгох бүх чиглэлийн мэргэжил Тэтгэлэг олгох тоо: Гурван оюутан Зорилтот бүлэг: Нидерландад амьдарч, сурч байгаагүй, гадаад орны оюутнууд Тэтгэлэг юу багтаах вэ: 5 мянган евро Шалгуур: Энэ тэтгэлэгт өмнө нь материалаа илгээж байгаагүй байх The Hague их сургуульд анх удаа бүртгүүлж буй оюутан байна Тэтгэлэг горилох хугацаа буюу гуравдугаар сарын 31-ний байдлаар сургуулиа төгссөн эсвэл сурч буй оюутан байна Онлайн өргөдлийг энд дарж бөглөнө үү. Та The Hague их сургуульд суралцсанаар улс орнуудын энх тайван, эв найрамдал, хамтын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж чадах талаараа 950-1100 үгтэй эссе бичиж энэ хаягаар илгээх. Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны веб сайтаас аваарай. 5.Хөгжиж буй орнуудын оюутнуудыг дэмжих Wells Mountain сангийн нэрэмжит тэтгэлэг:Empowerment Through Education (ETE) нэртэй тус тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орны бакалаврын чиглэлээр эх орондоо болон гадаадад суралцаж буй, суралцах хүсэлтэй оюутнуудыг дэмжих зорилготой. Эрдмийн зэрэг: Бакалавр Бүртгэл хаагдах хугацаа: Гуравдугаар сарын 1-нд Мэргэжлийн чиглэл: Тухайн улсын хөгжил нөлөө бүхий байр суурь эзлэх мэргэжлийн салбарууд. Тухайлбал анагаах ухаан, нийгмийн шинжлэх ухаан, байгаль орчин, хууль, бизнес, мэдээллийн технологи болон хөдөө аж ахуй, инженерчлэл гэх мэт. Тэтгэлэг олгох тоо: Жил бүр 20-40 оюутныг сонгон шалгаруулж тэтгэлэг олгодог. Тэтгэлгийн хэмжээ, юуг багтаах вэ: Wells Mountain сангийн тус тэтгэлэг нь оюутнуудад 300-3000 хүртэлх ам.долларын тэтгэлэг олгоно. Тэтгэлэг олгох дундаж хэмжээ нь 1400 ам.доллар. Тэтгэлэг нь сургалтын төлбөр, сурах бичгийн төлбөр, болон амьдрах байрны зардлыг багтаана. Тэтгэлгийн өргөдөл илгээхэд бүртгэлийн хураамж төлөхгүй. Шалгуур: Тэтгэлэг горилогч хамгийн багадаа 100 цагийн сайн дурын ажил хийсэн байх. 2020 оны гуравдугаар сарын нэгний байдлаар 35 нас хүрээгүй. ЕБС-д суралцах хугацаанд сурлагын амжилт гаргасан байх. Бакалаврын анхны зэргээ эзэмшиж гэж буй, эзэмшиж буй оюутан байх. Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахуйц мэргэжлийн чиглэлээр суралцдаг оюутан. Сургуулиа төгсөөд эх орондоо ажиллах. Дэлгэрэнгүй мэдээлэл болон онлайн өргөдлийг албан ёсны веб сайтаас авна уу.

Сэтгэгдэл