ТА БОЛОН ТАНЫ ХҮҮ/ОХИН МЭРГЭЖЛЭЭ СОНГОЖ, КАРЬЕРИЙН ЧИГ БАРИМЖААГАА ТОДОРХОЙЛОХ ГЭЖ БАЙНА УУ?

1⃣ Үлгэр дууриалал авдаг хэн нэгнийг дууриаж эсвэл, бусдын сонирхол санаанд нийцсэн байдлаар мэргэжил сонгох нь огт таны хүсэл сонирхолтой хамаагүй тул бусдыг даган дууриахаас сэргийлээрэй!
2⃣ Цалин өндөр авдаг мэргэжил сонгосон ч танд тохирохгүй мэргэжил бол та сайн мэргэжилтэн болж чадах болов уу? Харин муу мэргэжилтэн өндөр цалин авах уу? Тэгэхээр цалин мөнгө, танд өгөх үр өгөөжийг харгалзах хэрэгтэй ч цор ганц чухал зүйл биш юм.
3⃣ Хүний сонирхол байнга өөрчлөгдөж байдаг. Заримдаа бид огт мэдэхгүй зүйлээ сонирхдоггүй бол, сонирхож байгаа ч бүрэн судлаагүйн улмаас буруу ойлголттой явж сонирхсон зүйлээ таних тусам сонирхол буурах тал ч бий.
4⃣ Бусдад таалагдах гэж ямарваа нэг алхам хийх нь таныг амжилтад хүргэхгүй, хамгийн том дайсан та өөрөө гэдэг шиг хамгийн сайн хайрлах хүндлэх ёстой найз тань та өөрөө юм шүү.
5⃣ Үеийн чинь бүх хүүхдүүд их дээд сургуульд ороод байна уу?
Та ч бас тэгэх ёстой гэж үү? Бусдаас хоцрох гэж байгаа юм шиг санаж ул суурьгүй алхам хийх нь буруу юм. Хүн бүрийн амьдрал өөр байдаг шиг туулах цаг хугацаа ч өөр.
6⃣ Мэдээж эцэг эх тань үнэтэй зөвлөгөө өгнө, гэхдээ таны эзэмших мэргэжил туулах амьдрал зөвхөн таных тул аав ээжийн сонирхол хүсэлд биш сайтар ярилцаж судалж, өөрийгөө илүү таньж хамтдаа өөртөө тохирох мэргэжлээ сонгоорой!
ТАНД АМЖИЛТ ХҮСЭЕ! 

Сэтгэгдэл