Би хэн бэ?

Өдөр тутмын завгүй амьдрал биднийг чухам хэн бэ гэдгээ таньж мэдэхээс холдуулж байдаг. Хүмүүс өдөр тутын материаллаг ертөнц, туйлын их завгүй байдал, стресс дарамтан дунд энэ дэлхийд хэн болохоор ирсэн тэр утга учир, өөрийн жинхэнэ билэг авьяас, амьдралын дуудлагаа танин мэдэх боломжгүй байдаг.

Хүн бүрт өөрийн гэсэн авьяас, ур чадвар, нуугдмал үнэт зүйлс байдаг. Харамсалтай нь олон хүн түүнийгээ илүүлэлгүй эсвэл огт мэдэлгүй өнгөрөөдөг.

Зарим нь мэдсэн ч урьдын амьдралын алдаа эндэгдэл, урам хугарсан үйл явдлаасаа болоод нуун дарагдуулж, ил гарган ашиглахаасаа айдаг.

Харин бид таныг өөрийн дотоод ертөнцөөрөө аялан тохирсон орчинг бий болгож энэ асуултуудын хариултыг хичээнгүйлэн хайгаасай хэмээн хүсч байна.

Ганцаараа байх, залбирч бясалган цэвэр агаарт аялах, тэмдэглэлийн дэвтэр хөтлөх зэрэг нь өөрөө өөрийгөө таньж нээхэд тусалдаг.

  1. Та чухам ямар зүйл хийж байхдаа жинхэнэ баяр баясгаланг мэдэрдэг вэ?
  2. Та юу хийж байхдаа сэтгэлийн таашаал эдэлж чаддаг вэ?
  3. Ямар зүйлийг та бусдаас илүү сайн хийдэг вэ?
  4. Та ямар үед бусдаас урмын үг авч байсан вэ?
  5. Та өөрийнхөө юугаар бахархан сайшааж байсан вэ?
  6. Чухам ямар ажил танд төвөггүй санагдаж түүнийг хийхдээ сэтгэлийн урам, эрч хүч авч байсан вэ?

Эдгээр асуултуудад хариулт өгч чадаж байж та амжилтынхаа эхлэлийг тавина гэсэн үг юм.

Өөрийгөө таньж мэдэх алхамаа яг одоо эхлээрэй ;)

Сэтгэгдэл