Олон улсын мэргэжил сонголтын аргачлал

1. Өөрийгөө үнэлэх - Өөрийн хийх дуртай зүйл, хамгийн чухал зүйлс буюу амьдарлынхаа үнэт зүйл, өөрийн давуу болон сул талаа тодорхойлдог ба ингэхдээ тэд цаг хугацаа хэмнэж тодорхой сэтгэл зүйн сорилуудыг өгдөг.
2. Чадвараа үнэлэх - Өөрийн эзэмшсэн туршлага болон чадвар, өөрт байгаа хамгийн чухал чадвар, ирээдүйд хүрэх хамгийн том зорилт, зайлшгүй хөгжүүлэх хэрэгцээт чадвар зэргээ тодорхойлдог.
3. Чиглэлээ сонгох - Өөрийн ямар салбарт илүү амжилт гаргаж чадах болон ямар үүрийг хамгийн сайн биелүүлж чадах, тэдгээр нь хувийн зан чанарт нь тохирох эсэхийг судалдаг.
4. Цаг хугацаатай зорилтууд дэвшүүлэх - Тодорхой хугацаа зааж өөрийн биелүүлэх зорилтуудыг дэвшүүлж, дээшлүүлэх шаардлагатай чадвар боловсролдоо анхаарч, нэмэлт чадвар, туршлагыг хуримтлуулах боломжуудыг судалдаг.
5. Мэргэжлээ сонгох төлөвлөгөөгөө хянах - Өөрийн байгаа цэгээсээ зорьж буй цэгтээ хүрэх төлөвлөгөөгөө сайжруулж хянадаг.
Ингэхдээ тэд карьер зөвлөхтэй хамтарч ажилладаг ба илүү цаг хэмнэж амжилттай үр дүнд хүрдэг аж.

Сэтгэгдэл