ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ТӨВ, БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВИЙГ БҮРТГЭХ ЗАРЛАЛ

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар  Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн  2017 оны  оны 01 дүгээр сарын 27–ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн  хүрээнд гарааны бизнес эрхлэлтийг дэмжих, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх, шилдэг гарааны бизнес эрхлэгчдийг шалгаруулах, зөвлөн чиглүүлэх үйлчилгээ үзүүлэх,загвар сэтгэлгээний сургалт зохион байгуулах, бичил бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах борлуулалтын цэг ажиллуулах эрх бүхий бизнес инкубатор төвүүд, гарааны бизнесийг дэмжих төвүүдийн жагсаалтыг  гаргах  тул сонирхсон гарааны бизнес эрхлэлтийг дэмжих төв, бизнес инкубатор төвүүд хүсэлтээ ирүүлнэ үү.

Гарааны бизнесийг дэмжихбизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх гарааны бизнесийн болон бизнес инкубатор төв нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • Зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын байр  түрээслүүлэх арга хэмжээг зохион байгуулах  албан хүсэлтээ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газарт гаргах   
    • - Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний  хуулбар
    • - Бизнес инкубатор төвийн байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар  /Хэрэв байр түрээсэлж байгаа бол түрээсийн гэрээний хуулбар, хугацаа хүчинтэй байх /
    • - Сүүлийн 1-2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан товч  тайлан
    • - Зөвлөх үйлчилгээ үзүүлэх сургагч багшийн гэрчилгээ, дипломын хуулбар
    • - Гарааны бизнес эрхлэлтийг дэмжих загвар сэтгэлгээний сургалтын болон зөвлөн чиглүүлэх үйлчилгээ үзүүлэх загварчлал, бизнес моделийн хавтгай сургалт, хурдасгуур хөтөлбөрүүдтэй байх
    • -  Гарааны бизнесийн ижил загвараар зөвлөхийн үйлчилгээ үзүүлж байсан бол  танилцуулга, тодорхойлолт  Гарааны бизнест анхны хөрөнгө оруулалт өгч байсан туршлагатай бол давуу тал болно.
    • - Ажлын  байр түрээслэх  өрөө, зөвлөх үйлчилгээний сургалт, зөвлөгөө өгөх нөхцлийг  хангасан анги, танхимтай байх, сургалтын материал хэрэглэгдэхүүний жагсаалт, фото зургаар баталгаажуулах

Борлуулалтын цэг ажиллуулах Бизнес инкубатор төв нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • - Бизнес инкубатор төвийн албан хүсэлт
  • - Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний  хуулбар
  • - Бизнес инкубатор төвийн байрны гэрчилгээний хуулбар  / Хэрэв байр түрээсэлж байгаа бол түрээсийн гэрээний хуулбар, хугацаа хүчинтэй байх /
  • - Сүүлийн 1-2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан тайлан
  • - Бизнес инкубатор төвд борлуулалтын цэг ажиллуулах зай, талбайтай талаарх мэдээлэл /зай, талбайн хэмжээ, зураг, лангуу, бусад /

Сонирхсон гарааны бизнес эрхлэлтийг дэмжих төвүүд, бизнес инкубатор төвүүд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17.00 цагаас өмнө дараах хаягаар материалаа ирүүлнэ үү. 

Хаяг: Хөдөлмөр хамламжийн үйлчилгээний ерөнхий газар

1-р давхар, АММТөв / ажил мэргэжлийн мэдээллийн төв /

                                 Утас: 70139021

Сэтгэгдэл