МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН СУРГАЛТИЙН ХӨТӨЛБӨР ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

                                               МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН СУРГАЛТИЙН ХӨТӨЛБӨР ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавих шаардлага MNS 6620 2016 стандартын хэрэгжилтийг хангах зорилгоор мэргэшсэн зөвлөхиийн сургалтын хөтөлбөр шалгаруулж,хамтарч ажиллах гэрээ байгуулах   тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлэгээ ирүүлэхийг урьж байна

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээг:
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, сургалт зохион байгуулах,зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэргэшсэн зөвлөхийн сургалтын хөтөлбөр агуулга,сургалтын материалын контентийг боловсруулж,Үнэлгээ,мэдээллийн төвийн сургалтын санд бүртгүүлсэн байх
  • Ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан хөдөлмөрийн ажилтнуудад зориулсан мэргэшсэн зөвлөхийн сургалтын хөтөлбөр, агуулга, сургалтын материалын контентийг боловсруулж, Үнэлгээ, мэдээллийн төвийн сургалтын санд бүртгүүлсэн байх
  • Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх ажилтнуудад зориулсан мэргэжлийн харилцааны сургалтын хөтөлбөр, агуулга, сургалтын материалын контентийг боловсруулж, Үнэлгээ,мэдээллийн санд бүртгүүлсэн байх    
  • Мэргэшсэн сургалтын хөтөлбөр агуулгад нийцсэн мэргэшсэн зөвлөхийн сорилын санг боловсруулж, цахим орчинд шалгалтыг авах нөхцлийг бүрдүүлсэн байх
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх сургалтын хөтөлбөрүүдийг зорилтот бүлгүүдийн  хувилбаруудаар боловсруулж, Үнэлгээ,мэдээллийн санд бүртгүүлсэн байх / өөрсдөө сургалт зохион байгуулж заадаг буюу заах  хувилбартай байх /
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь дараах баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.Үүнд:

            Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар, сүүлийн 2 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх бөгөөд ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл, хамтран ажилласан байгууллагуудын гэрээний гүйцэтгэлийн талаарх дүгнэлт, зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний талаарх мэдээлэл (голлох удирдах болон хэрэгжүүлэх ажилтны ур чадварын мэдээлэл, туршлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл) зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл (2016 оны хагас жилийн санхүүгийн тайлан, татварын байгууллагын тодорхойлолт)

 

            Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ,сургалт зохион байгуулах ,зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний хувьд :

  • Зөвлөх хуулийн этгээд нь өмнө нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээний  хөтөлбөр, зөвлөх үйлчилгээнүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай мэргэшсэн зөвлөх багтай байх
  • Бусад байгууллагуудтай үр дүнд чиглэсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн байх ба энэ талаарх тухайн байгууллагын тодорхойлолт /2-оос доошгүй байх/
  • Хүний нөөцийн чадавхи, хандлагыг тодорхойлох чиг үүргийн шинжилгээний аргад мэргэшсэн байх, туршлагатай байх
  • Өөрсдийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төслийн талаар олон нийтэд сурталчлах чадвартай, боломжтой байх

            Хөдөлмөр зуучлалын үйлчилгээ хариуцсан хөдөлмөрийн ажилтнуудад зориулсан мэргэшсэн зөвлөхийн сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах ,зөвлөх үйлчилгээний хувьд :

  • Зөвлөх хуулийн этгээд нь хөдөлмөр зуучлалын ажилтнуудад зориулсан мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх сургалтын хөтөлбөр агуулгыг холбогдох хууль тогтоомж, эрхийн актууд, стандартийн шаардлагад нийцүүлэн боловсруулж, сургалтын контентуудыг Ажил мэргэжлийн мэдээллийн санд байршуулах нөхцлийг бүрдүүлэх, зайнаас сургалтыг зохион байгуулах чиглэлээр  программ хангамжийн үйлдвэрлэл явуулах чадвартай мэргэшсэн багтай байх
  • Бусад байгууллагатай ижил төрлийн төсөл хэрэгжүүлсэн туршлагатай, энэ талаарх тухайн байгууллагын тодорхойлолт /сүүлийн 2 жилийн хугацаанд үзүүлсэн үйлчилгээний талаар 2-оос доошгүй байгууллагаас тодорхойлолт ирүүлэх/
  • Цахим орчинд үйл ажиллагаа явуулахаа нотолсон байх
  • Хөдөлмөрийн салбарт ажиллаж байсан туршлагатай байх

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх ажилтнуудад зориулсан мэргэжлийн харилцааны

сургалтын хөтөлбөр, агуулга, сургалтын материалын контентийг боловсруулж сургалт зохион байгуулах , зөвлөх үйлчилгээний  хувьд :

  • Харилцааны ур чадварын чиглэлээр зөвлөгөө өгөх , харилцааны менежмент, сэтгэл судлал, сэтгэл зүйгээр мэргэшсэн багтай байх
  • Үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны чиглэлээр ижил төстэй тсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн болон ном сурах бичиг хэвлүүлсэн, нийтлүүлсэн туршлагатай байх / сүүлийн 2 жилийн хугацаанд үзүүлсэн үйлчилгээний талаархи 2-оос доошгүй байгууллагын тодорхойлолт /
  • Өөрсдийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төслийн талаар олон нийтэд сурталчлах чадвартай, боломжтой байх

 

  1. Мэдүүлгээ ирүүлж байгаа этгээд нь аль зөвлөх үйлчилгээг үзүүлэх хүсэлтэйгээ албан бичигт тусгаж материалдаа хавсаргана. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 11дүгээр  сарын 10 -ны өдрийн 10.00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 11 дүгээр сарын 11 -ны өдрийн 11.00 цагаас өмнө ирүүлнэ үү.                                             

Хаяг: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар,

Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Хөдөлмөрийн ордон, 2 -р давхар, 201  тоот өрөө

Утас: 70139021,99089058

 

Сэтгэгдэл