Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дэргэд “Ажил, мэргэжлийн мэдээллийн төв”-ийг шинээр байгууллаа.

Тус төвийн зорилго нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг түргэн шуурхай, үнэ төлбөргүй хүргэх, ажил хайгч иргэд, хүүхэд, залуучуудад  ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонгох, ажил хайх, ажлын түвшингээ ахиулахад зориулсан зөвлөгөө мэдээлэл, чиглүүлэх сургалт, уулзалт, хөдөлмөрийн яармаг, аялал зэрэг үйлчилгээг үзүүлэхэд чиглэгдэнэ. Мөн цахим хэлбэрээр чадамжийн сорил бөглөж, өөрийн ур чадвар, авъяас билгээ танин, мэдэх боломжтойгоос гадна, өөрт хэрэгцээтэй мэдээллийг үнэ төлбөргүйгээр хэвлэн авч, хувилан олшруулах боломжтой.

Төвийн  нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн захирал С.Чойноров, Өвөрхангай аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Мөнхжаргал, ХЭҮСМҮТөвийн мэргэжилтэн Б.Мөнхбаясгалан, Хөдөлмөрийн хэлтсийн дарга П.Пунсалмаа, аймгийн МСҮТ-ийн захирал Д.Алтанцэцэг, болон Арвайхээр сумын засаг даргын тамгын газар, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Ерөнхий боловсролын сургуулиуд, Аймгийн Ажил олгогч эздийн холбоо, “Дэлхийн зөн” ОНХХ, “Мерси кор” ОУБ, Хэвлэл мэдээллийн байгууллагууд, Зорилтот бүлгүүд болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл