Баг бүрдүүлэх нь

Сайн баг нь:

- Зорилго болоод зорилтуудыг ойлгодог,хүлээн зөвшөөрдөг.

- Үүрэг болоод хүлээх үүргээ сайтар ухамсарладаг.

- Хүн бүр өөрийн хийх ёстой хийхээс гадна бусдынхаа хийж байгаад хамжилцан туслах ёстойг харилцан зөвшөөрдөг.

- Гишүүд нь бие биетэйгээ илэн далангүй харилцаж, бусдынхаа санаа бодлыг сонсдог.

- Итгэлцлийн уур амьсгал бүрдсэн байх тул гишүүд санаа бодол, санал зөвшөөрөхгүй байгаа зүйлс, сэтгэлийн байдал зэргээ илэрхийлэх боломжтой.

- Багт үр нөлөө үзүүлэх асуудлаар шийдвэр гаргахад бүхий л гишүүд оролцдог. - Багийн ахлагч нь алсын харааг боловсруулах, зорилго болоод ажил үүргийг тодорхой болгох, багийг хөгжүүлэхэд учирч болзошгүй саад бэрхшээлийг арилгах чадвартай. - - Баг хамтаараа суралцаж, сурч мэдсэнээ ажилдаа ашигладаг байна. Баг анхандаа жинхэнэ баг болон бүрэлдэх нь тун ховор байдаг.

Үүнд хугацаа хэрэгтэйгээс гадна дээрх шинж төлөвийг өөртөө шингээсэн жинхэнэ баг болон төлөвшихөд заримдаа хэдэн жил ч шаардагдах нь бий.

Албан байгууллагын зарим нэгж газар дээрх шинж төлвөөс заримыг нь эзэмшсэн байдаг ч зөвхөн баг л бүгдийг нь өөртөө агуулж чаддаг ажээ.Өөрийн гишүүдийн харилцан адилгүй зүйлсийг зохицуулж, шилдэг арга хэлбэрээр ашигладаг багийг хамгийн үр нөлөөтэй баг хэмээн нэрлэх боломжтойг судалгаа харуулжээ.

Сэтгэгдэл