Стрессийг удирдах хувь хүний арга

Ажлын гүйцэтгэл, байгууллагын зохион байгуулалт менежментийн асуудал нь ажилчин хүн бүрийн стресст тодорхой хувиар нөлөөлдөг.

Хүмүүс өдөр болгон стрессдэг. Тухайлбал:

1. Цагаа зарцуулах:

Ихэнх хүмүүс өөрсдийн цагийг маш муу зохицуулдаг. Хэрэв өөрийн цагийг зөв зохион байгуулж өнгөрөөе гэвэл хийх ажлыг өдөр долоо хоногоор төлөвлөж түүнийг биелүүлж байх хэрэгтэй. Төлөвлөж ажилладаг хүн нь төлөвлөөгүй ажилладаг хүнээс хоёр дахин их бүтээмж гаргадаг нь судалгаанаас харагддаг. Тийм учраас ажлын цагийг зөв зохицуулах нь хувь хүний ажлаас сэтгэл ханамж, бүтээмжийг дээшлүүлэх үндэс болдог.

Цагаа зөв зохистой төлөвлөн, хэрэгжүүлэхийн тулд дараах хэдэн үе шатыг авч үзэх хэрэгтэй: Хийж гүйцэтгэх ажлаа цуглуулж бичих. Хийж гүйцэтгэх ёстой ажлаа ач холбогдол, яаралтай хийх байдлаар жагсаан бичих. Дээрхи жагсаалтыг үндэслэн хийх ажлынхаа төлөвлөгөө зохиох. Гүйцэтгэл. Хувь хүн ингэж өдөр тутмынхаа ажлын циклийг мэдэж чадсанаар стрессд орох явдал бага байх ба хөдөлмөрийн цагийг үр ашигтай зарцуулж болно.

2. Физик дасгал:

Хэт их стрессийн төвшинд байгаа үед явган явах, дугайгаар явах, усанд орох гэх мэтийн тав тухтай амрахыг эмч санал болгодог. Ингэснээр тухайн хүн стрессээ мартагнах буюу стрессийн төвшин буурдаг.

3. Амарч сурах:

Гүн амралт нь өөрийгөө тухайн орчин элдэв сенсаациас тусгаарлаж амарч сурах явдал юм. Өдөрт их ачаалалтай үед 15-20 минут ингэж амарч чадвал хувь хүн тодорхой хүч чадал, тайван амгалан байдлыг бий болгож чадна. Мөн физиологийн болон олон хүчин зүйлийг сайжруулдаг ач холбогдолтой.

4. Нийгмийн дэмжлэг:

Аливаа хүн найз нөхөд, гэр бүл, ажлынхаа хамт олноос байнга дэмжлэг туслалцаа авах хүсэлтэй байдаг. Энэ стрессээс гарах нэг арга байдаг ба ингэж аливаа асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа авснаар хялбар байх буюу хүч чадал бага зарцуулах болно.

Судалгаанаас харахад нийгмийн дэмжлэг туслалцааны үндсэн дээр стрессээс гарах нь хамгийн сайн арга гэдэг нь мэдэгдсэн.

Сэтгэгдэл