ХАНДЛАГА ГЭЖ ЮУ ВЭ?

Хандлага гэж юу вэ?

Хандлага гэдэг нь та тухайн нөхцөл байдал болон ямар нэг зүйлийн талаар мөн бусад хүмүүсийн талаар тааламжтай болон тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм.

Та доорхи эерэг сөрөг хандлагуудаас аль нь таньд байгаа аль нь байхгүй байгааг нэг хараад аваарай.

Эерэг хандлага

1. Бусадтай инээмсэглэж эелдэг харьцах

2. Хамт олонч буюу нөхөрсөг

3. Бусдыг хүндэтгэж хайрлах

4. Бусдад чин сэтгэлээсээ туслах

5. Бусдад үргэлж талархаж байх

Сөрөг хандлага 

1. Аливаа ажлыг халтуурдах буюу сэтгэл гаргахгүй ажиллах

2. Уур бухимдал болон стресс

3. Шүүмжлэлтэй хандах (бусдаас өө хайх)

4. Худал хуурмаг явдал (баг зүүх)

5. Өөрийгөө тусгаар байлгах буюу ганцаардмал байдал

Харин одоо хэрхэн сөрөг хандлагаа эерэг болгох вэ?

1. Эерэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, өөрийг чинь сорьж чадах, өөрт чинь итгэдэг, өсч дэвжихэд чинь дэмжиж чадах хэн нэгнийг ол.

2. Болоогүй зүйлийн төлөө санаа зовохгүй байх Бидний бүх санаа зовдог зүйлийн ердөө 8% нь л биелдэг.

3. Бүх зүйлд үнэнч шудрага чин сэтгэлээсээ хандахыг хичээ Өөрт байгаа сөрөг хандлагаа эерэг болгох таны ажил үйлс амжилт бүтээлт хамгийн том хөрөнгө оруулалт болох болно гэдийг сана.

Сэтгэгдэл