Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаа цахимд шилжлээ

Коронавируст халдвар /covid-19/-ын цар тахлын үед ажилгүй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг биечлэн үзүүлж, ажилд зуучлахад хүндрэлтэй болж байгаа энэ үед төрийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага болон хөдөлмөрийн хувийн биржүүд www.ejob.gov.mn цахим системээр дамжуулан иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хурдан шуурхай, цаг алдахгүй хүргэж, хөдөлмөр зуучлалын ажлыг зохион байгуулж байна.

Цахим системд ажил хайгч иргэн хандсанаар дараах боломжуудыг ашиглана.

Үүнд:

Өөрийн хөдөлмөр эрхлэх боломжийн үнэлгээг хийлгүүлэх;

Ажил хөдөлмөр эрхлэх төлөвлөгөөгөө боловсруулах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө авах; 

Холбогдох шаардлагатай дэмжлэг, туслалцааг цахимаар хэлбэрээр үнэ төлбөргүйгээр авах;

Өөрийн ур чадвар, ажил, мэргэжилд нийцсэн ажлын байрны захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч ажилд зуучлуулах;

Нөгөө талаас ажил олгогч сул чөлөөтэй ажлын байрандаа өөрийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажилтныг зуучлуулан авах бүрэн боломжтой юм. 

 

 

Сэтгэгдэл