ТАНИЛЦ: Их дээд сургууль нь 100 хувь ҮНЭГҮЙ 8 орон

Хүн бүр “хэрэв боломжтой” бол дэлхийн өнцөг булан бүрт аялж, сурч боловсрол эзэмшиж болно.

Учир нь, дэлхийн зарим улс орнуудад их дээд сургууль, коллеж нь сургалтын төлбөргүй байдаг билээ.

Ялангуяа Европын ихэнх улс орнууд ийм тогтолцоотой. Өөрөөр хэлбэл, улсаас нь их дээд сургуулийнхаа урсгал зардлыг дааж, коллежийн зэрэг авах гэж байгаа бүх оюутнуудад зориулсан төлбөрийг төлдөг.

Энэ нь "бие биенээ дэмжих" соёлыг бий болгодог гэж Европчууд үздэг аж. Ингээд их дээд сургууль, коллеж нь 100 хувь нээлттэй улс орнуудыг танилцуулъя.

1. Дани улс:

Дани улс бол их дээд сургуулийн хөтөлбөр үнэ төлбөргүй улсын нэг юм.

Тиймээс та дэлхийд ранкаараа дээгүүрт багтдаг дараах #нээлттэй сургуулиудад элсэн суралцах, мөн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тус улсын 500 гаруй их дээд сургуулийн сургалтын хөтөлбөр нь англи хэл дээр явагддаг.

Бакалаврын сургалтын хугацаа: 3-4 жил Магистрын сургалтын хугацаа: 2 жил Докторын сургалтын хугацаа: 3 жил

Нээлттэй сургуулиуд: Top Colleges & Universities In Denmark University of Copenhagen- Times Higher Education World Ranking #82

Aurhus University- Time Higher Education World Ranking #106

Technical University of Denmark- Time Higher Education World Ranking #167

Aalborg University- Time Higher Education World Ranking #201-250

Copenhagen Business School- Time Higher Education World Ranking #201-250

University of Southern Denmark- Time Higher Education World Ranking #301-350

2.Эстони улс:

Эстони улс Балтийн тэнгисийн эрэгт оршдог энэ улс зүүн талаараа Оростой, урд талаар Латвитай хиллэдэг.

Албан ёсны хэл нь эстони боловч иргэд нь англи хэлээр төвөггүй ярьж чаддаг.

Далай тэнгисийн улс учраас цаг агаарын хувьд сэрүүвтэр байдаг аж.

Тус улсын хувьд дунд сургуулийн боловсролын үзүүлэлт Европт нэгдүгээрт, дэлхийн Сингапур, Японы дараа буюу гуравт ордог байна.

Нээлттэй сургуулиуд:

Tallinn University- Not ranked

Tallinn University of Technology- Not ranked

University of Tartu- Not ranked

3. Финланд улс:

Финланд улс нь их дээд сургууль, коллежийн систем хамгийн чөлөөт тогтолцоотой улс орнуудын нэг юм.

Тус улсын хувьд 10 гаруй жилийн өмнө Европын хамгийн хоцрогдсон улс байсан билээ.

Гэвч Засгийн газраас боловсролын системдээ эрс шинэчлэлт хийснээр хөгжих үндсээ тавьсан байдаг. Одоо тус улсын ЕБС-ын сурагчид дэлхийн хамгийн сайн сурлагатай сурагчид юм.

Нээлттэй ТОП их, дээд сургууль:

University of Helsinki- Administrative Staff – 8000 Employees

Abo Academy University- Administrative Staff – 1300

Employees University of Turku- Administrative Staff – 3319 Employees

University of Tampere- Administrative Staff – 1982 Employees

University of Jyvaskyla- Administrative Staff – 2583 Employees

University of Oulu- Administrative Staff – 2852 Employees

University of Vaasa- Administrative Staff – 498 Employees

University of Lapland- Administrative Staff – 633 Employees

University of Eastern Finland- Administrative Staff – 2800 Employees

Aalto Universirty- Administrative Staff – 4424 Employees

4. Норвеги улс:

Дэлхийн хамгийн аз жаргалтай улс гэгддэг Норвеги боловсролын үзүүлэлтээрээ ч дэлхийд тэргүүлдэг.

Тус улсын ЕБС-ийн болон ихэнх их, дээд сургуулиуд үнэ төлбөргүй. Илүү сайн боловсрол эзэмшихийг хүсвэл бага хүүтэй зээл аваад сурч болдог. Өөрөөр хэлбэл, хүн бүр хүсвэл дээд боловсролтой болж чадна.

University of Oslo- Number of Full Time Students – 27,628

University of Bergen- Number of Full Time Students – 17,000

Western Norway University of Applied Sciences- Number of Full Time Students – 16,000

University of Tromso- Number of Full Time Students – 9500

University of Stavanger- Number of Full Time Students – 9000

5. Словак улс:

Словак улсын төрийн болон улсын их сургуулиудын сургалт нь Словакчууд болон Европы холбооны оршин суугчдад үнэ төлбөргүй байдаг. Бусад орны оюутнууд нэг хичээлийн жилд 2500 ам.доллараас 6,500 ам.доллар төлнө.

Гэхдээ Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж болно.

Братислава дахь ТОП их сургуулиуд:

University of Economics In Bratislava- Popular Study Program – Business Management

University of Technology In Bratislava- Popular Study Program – Civil Engineering

Comenius University In Bratislava- Popular Study Program – Mathematics and Physics

University of Performing Arts In Bratislava- Popular Study Program – Music and Dance

Academy of Fine Arts and Design In Bratislava- Popular Study Program – Architecture

6. Словени улс:

Европ дахь Нордикийн орнууд гадаадад суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудын жагсаалтад тэргүүлж байгаа нь үнэ төлбөргүй сургалтын хөтөлбөртэй холбоотой юм.

Мөн одон орон судлал, их дээд сургуулиудын судалгаа, практик сургалтаараа дэлхийд тэргүүлдэг билээ.

Финлянд, Герман, Норвегийн адил жил бүр хилийн чанадад дээд боловсрол эзэмших хүсэлтэй мянга мянган гадаадын оюутнуудыг хүлээн авдаг. Гэхдээ дээрх улс орнуудын тухайд сургалтын төлбөрөөс чөлөөлдөг боловч амьдрах зардлыг нь даадаггүй гэдгийг мартаж болохгүй. Словенийн топ их сургууль:

University of Ljubljana- Established in 1919 7.

Швед улс:

Шведийн сургалтын агуулга нь оюутнууд хичээлээс гадна бие даан суралцах, бүтээлчээр ажиллах болон асуудлыг үнэлэх, санаа бодлоо уралдуулах, шүүмжлэлт сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх чадвараа нэмэгдүүлэх боломжтой.

Тус улсын иргэд бие даасан байдал, хүн бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддагаараа дэлхийн хамгийн шинэлэг улс гэгддэг. Өөр нэг зүйл гэвэл, Швед улс ДНБ-ний үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг.

20 мянгаас дээш оюутантай их дээд сургуулиуд:

Lund University- Student Population – 23,539

Stockholm University- Student Population – 21,121

University Of Gothenburg- Student Population – 22,434

8. Турк улс:

Турк улс нь 178 их, дээд сургуультай бөгөөд та тэдгээрээс хүссэн сургуулиа сонгон суралцах боломжтой.

2015-2016 онд тус улсад олон улсын 48 мянга гаруй оюутан суралцсан байна. 2016-2017 онд Дэлхийн ТОП их сургуулийн жагсаалтад Турк улсын 11 их, дээд сургууль багтжээ.

Ankara University- Established – 1946

Istanbul Universities- Established – 1933

Istanbul Technical University- Established – 1944

 

Орчуулсан: П.Жаргал

Эх сурвалж: http://www.womensarticle.com

Сэтгэгдэл