Хувь Хүний Хөгжил – Өөрийгөө Хөгжүүлэх

Хувь хүний хөгжил гэж юу вэ? Хувь хүний хөгжил гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх -ийг хэлнэ.

Асуудлаа шийдвэрлэж, амжилтанд хүрч, нэртэй цуутай хүн болох биш өөрийгөө бүх л талаас нь хөгжүүлж, өөрийнхөө үнэ цэнийг өсгөж хүссэн бүхнээ өөртөө татаж чадах хэмжээний хүн болгож хөгжүүлэхийг хэлнэ. Хүн хорин дөрвөн цагийн дотор өөрийгөө хөгжүүлж чадахгүй. Нэг сар, нэг жилийн дотор ч өөрийгөө тултал нь хөгжүүлж чадахгүй. Хүн амьдралынхаа турш өөрийгөө хөгжүүлнэ.

Хөгжүүлэхдээ бага багаар, алхам алхмаар хөгжүүлнэ. Жишээлбэл хүн нэг зүйлийг хүснэ, түүндээ хүрэхийн тулд өөрийгөө түүндээ хүрч чадах хүн болгож хөгжүүлнэ гэсэн үг. Ингэж хөгжүүлснээр хүүссэнээ бодит болгож чадна. Ахиад өөр нэг юм хүснэ дахиад л өөрийгөө тэр хэмжээгээр нь хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл хүн эхлээд өөртэйгээ маш сайн ажиллаж байж өөрийгөө хөгжүүлнэ. Хөгжүүлснээр хүссэнээ бодит болгох чадвартай хүн болно. Бүүр тодруулбал маргаашийг өөрчлөхийн тулд өнөөдөр шинэ юм сурч, шинэ чадвар эзэмшиж өөрийгөө өчигдөрөөс өөр хүн болгож өөрчлөнө гэсэн үг.

Хүний хүсэл хязгааргүй болохоор хүний хөгжил мөн хязгааргүй. Хүссэн юмаа олж авч чаддаг хүн болгож өөрийгөө хөгжүүлнэ гэдэг тийм амаргүй ч үйл явц нь маш сонирхолтой, сэтгэл хөдөлмөөр гэж би боддог. Хүн бүр өөрийгөө хөгжүүлэх боломжтой боловч хүн бүр өөрийгөө хөгжүүлээд байдаггүй. Яагаад?

Хувь хүний хөгжил тийм чухал юм бол яагаад хүмүүс өөрийгөө хөгжүүлэхгүй байна вэ? Яагаад гэвэл хүмүүс өөрийгөө одоо байгаагаасаа өөрөөр харж чаддаггүй. Эсвэл өөрийгөө өөрөөр харах тэр боломж, цаг завыг гаргадаггүй. Гэхдээ миний бодлоор бол хүсвэл хүн бүр өөрийгөө байгаагаар нь харж чадна. Хүн бүр өөрийгөө сайжирсан байгаагаар бас харж чадна. Өөрийгөө сайжирсан байгаагаар харж чадвал хүн тэр зүгрүү өөрийгөө хандуулж чадна. Өөрийгөө сайжирсан байгаагаар харахын тулд өөрөөсөө зөв асуултуудыг асуух хэрэгтэй. Жишээлбэл: – Хэрвээ би урьд өмнө хэзээ ч тавьж үзээгүй зорилгыг тавиад түүндээ хүрвэл ямар байх бол оо? – Хэрвээ би мөрөөдлөө биелүүлэх шийдвэр гаргавал ямар байх бол оо? – Би өөрийгөө өөрчилснөөр миний амьдрал ямар байх бол оо? – Хэрвээ би шинэ шинэ чадваруудыг эзэмшвэл ямар байх вэ? – Амьдралаа өөрчлөөд бусдын амьдралыг өөрчлөхөд хувь нэмрээ үзүүлбэл ямра байх бол оо?… гээд л өөрөөсөө асуугаарай. Яг ингээд өөрөөсөө асуугаад, бодоод үзэхээр ямар байна вэ? Чиний сэтгэл хөдөлж байна уу? Хүн өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй ч юунаас эхлүүлэхээ мэддэггүй.

Тиймээс өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийгөө хөгжүүлэх нь чиний зорилго болж, хөгжүүлэхийн тулд юу юу хийх вэ гэдэг нь төлөвлөгөө чинь болно. Юунаас эхлүүлэхээ бүүр олж чадахгүй байгаа бол биеийн тамираар хичээллэж, гүйж эхлээрэй. Хүнд нөлөөлдөг их олон зүйл байдаг. Тэр нөлөөнүүдэд хүн их хурдан автдаг. Жишээлбэл уншиж байгаа номондоо автах, үзэж байгаа телевизийн нэвтрүүлэг, мэдээнд автах, цагаа хамтдаа өнгөрүүлж байгаа найз нөхөддөө автах гэх мэт. Хэрвээ эдгээр нөлөөлж байгаа зүйлүүд хөгжихөд нөлөөлөхгүй бол хүн хөгжихгүй. Сурч боловсрохыг хүсдэггүй. Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь сурч боловсорч, сурснаа хэрэгжүүлэхийг хэлнэ. Ингэж чадахгүй бол хүн хөгжихгүй. Өөрийгөө сорих дургүй. Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь асар их хөдөлмөр шаардаж, өөрийгөө шахаж, өөрийгөө сорих хэрэгтэй болдог. Энэ бүгдийгээ давж байж хүн хүчтэй болдог.

Өөртөө зарцуулсан бүхэн өөрт үлддэг болохоор өөрийгөө хөгжүүлэх гэдэг үнэхээр сайхан зүйл. Тиймээс цагаа, эрч хүчээ, бүхнээ өөртөө зоригтой зориулах нь зүйтэй.

Хувь хүний хөгжил – өөрийгөө хөгжүүлэх -эд хязгаар байхгүй. Өөрийгөө сайн хөгжүүлэхийн тулд сайн сурч боловсрох хэрэгтэй. Сайн сурч боловсроно гэдэг нь нэг хэсэгтээ өөртэйгээ тууштай ажиллахыг хэлнэ. Хэр их сайн ажиллана гарах үр дүн нь гайхалтай. Хүн бүрт өөрийгөө хөгжүүлэх боломж байдаг. Харин энэ боломжийг ашиглах уу үгүй юу гэдгийг шийдэх хэрэгтэй. Шийдсэн хүмүүс хол явдаг. Тэд амжилтанд хүрдэг, тэд хүссэн амьдралаараа амьдардаг, тэд аз жаргалтай байдаг болохоор шийдвэр гаргасандаа баяртай байдаг. Шийдэж чадаагүй хүмүүс олон юмнаас хоцордог. Тэд хэдий шийдвэр гаргаагүй ч гэсэн өөрсдийгөө нэг газраа хэвээрээ байна гэж боддог боловч тэд урууддаг. Хүн нэг бол өсч хөгждөг нэг бол урууддаг. Нэг газраа байна гэж байдаггүй. Хожим үүнийг мэдээд тэд харамсдаг. Тэгэхээр чиний хувьд аль нь баймаар байна вэ? Чи өөрийгөө хөгжүүлэх шийдвэрээ гаргасан уу? Өөрийгөө хөгжүүлэх шийдвэр гаргаагүй бол уруудах шийдвэр гаргажээ гэж ойлгож болно. Зарим хүмүүс өөрийгөө хөгжүүлнэ гээд зөвхөн оюун ухаанаа хөгжүүлдэг. Зарим нь зөвхөн бие бялдраа хөгжүүлдэг.

Хувь хүний хөгжил буюу өөрийгөө хөгжүүлэх гэдэг нь өөрийгөө бүх талаас хөгжүүлэхийг хэлнэ. Бие махбодъ – Эрүүл биед саруул ухаан оршино. Бие муу бол хүн юу ч хийж чадахгүй. Бие бол бидэнд байаа ганц нандин зүйл. Энэ нандин зүйлийг маш гамтай авч явах хэрэгтэй. Бие цангаж байхад архи биш ус өгөх, өлсөж байхад өөх тос биш яг хэрэгтэй амин дэмийг нь өгөх, хөдөлгөөн хэрэгтэй байхад түүнийг нь өгөх хэрэгтэй. Бие махбодъ бидний төлөө бүхнээ хийгээд байхад бид ч гэсэн биеийнхээ төлөө бүхнээ зориулах хэрэгтэй. Нэгэн сурвалжлагч 100 нас гарсан хүнээс асуусан гэдэг. “Та энэ олон жил амьдрахдаа үүнийг ингээд хийчихсэн бол арай илүү дээр байх байсан болов уу гэж харамсдаг зүйл байдаг уу? Хэрвээ байдаг бол тэр чинь юу вэ? гэж асуухад, “Биеээ илүү сайн арчилсан бол арай дээр байх байсан юм болов уу.” гэж хариулсан гэдэг. Оюун ухаан – Оюун ухаанаа тэлж, ном унших, эерэг бодох, шинэ шинэ санаа олох, томоор сэтгэх чадварыг эзэмших хэрэгтэй. Оюун ухаанд гарч ирэх айдсаа даван туулж цоо шинэ боломжийг өөртөө өгч сурах хэрэгтэй. Гарч ирэх айдсаас болоод хойш сугаад байвал бид өөрсдийгөө сул дорой хүн болгож хөгжүүлнэ. Зүрх сэтгэл бүгдийг хамтад нь хөгжүүлэхийг хэлнэ.

Хувь хүний хөгжил – өөрийгөө хөгжүүлэх -эд гарч ирэх хамгийн гол зүйл бол САХИЛГА БАТ юм. Хүнд сахилга бат хэрэгтэй. Өдөр болгон өөрийгөө хөгжүүлэх алхам хийх сахилга бат хэрэгтэй. Хүн зарим үед дасгалаа хийхээс залхана, зарим үед талархлаа илэрхийлэхээс залхуурна, зарим үед ном унших хүсэлгүй байна. Гэлээ гээд зогсох биш энэ бүгдийгээ өдөр болгон хийх сахилга бат хэрэгтэй. Олон хүн эхлүүлж чаддаг ч зөвхөн амжилттай хүн дуусгаж чаддаг. Мэдээж бүх л хүн бэрхшээлтэй учирна. Бүх л хүмүүст бууж өгөх бодол төрнө. Гэхдээ шургуу, хичээнгүй, цөхрөлтгүй, тууштай зантай хүн л бүгдийг давж чадна. Энэ хүн бол амжилттай хүн. Энэ хүн бол өөрийгөө амжилттай хүн гэдгээр харж чадаж байгаа хүн. Чи амжилттай хүн үү? Чи өөрийгөө амжилттай хүн гэдгээр харж чадаж байна уу?

АМЖИЛТЫН ТАРНИ Би амжилттай хүн!

Сэтгэгдэл