1ҮЗСЭН
Mia Kennedy

Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ийн санхүүжилтээр “Хөдөлмөрийн салбарын мэдээллийн технологийн тогтолцоог хөгжүүлэх, цахим хурлын систем” нэвтрүүлэх төслийг 2015 оны 9-р сараас эхлэн Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд амжилттай хэрэгжүүлээд байна.

 

Төслийн хүрээнд хөдөлмөрийн гэрээгээр гадаадад ажиллаж буй иргэд, мөн гадаадаас монгол улсад хөдөлмөр эрхлэхээр ирж буй гадаад иргэдийг бүртгэлжүүлэн бүртгэл мэдээллийн программ хангамж болон Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагууд, аймаг, дүүргийн 30 Хөдөлмөрийн хэлтсүүдтэй шууд холбогдон онлайн хурал, сургалт хийх “ЦАХИМ ХУРЛЫН СИСТЕМ” –ийг боловсруулан хүлээлгэн өгсөн билээ.

 

“Хөдөлмөрийн салбарын мэдээллийн технологийн тогтолцоог хөгжүүлэх, цахим хурлын систем” төслийн нээлтийн арга хэмжээ 2016 оны 6-р сарын 10-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн хурлын зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Нээлтийн арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан аймаг, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсүүдтэй шууд холбогдон цахим хурал хийж албан даалгавар өгөв.

 

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд  Г.БАЯРСАЙХАН, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлагийн  Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга  ВОН ЖИ ЁН, Хөдөлмөрийн яамны хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Сувдаа, ХЭҮСМҮТ-ийн захирал С.ЧОЙНОРОВ, KOICA Монгол дахь төлөөлөгчийн газрын Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Хуан Сүн Жэ төслийн гүйцэтгэгч компани болох БНСУ-ын Solutek System ХХК-ны Техникийн Албаны захирал Чой Вон Гү, Эс Ти Экс Ситинет ХХК Дэд ерөнхийлөгч Чой Хю Сүн, G communication ХХК Захирал Ча Синг Хён нар болон бусад зочид төлөөлөгчдөөс гадна 30 Хөдөлмөрийн хэлтсүүдийн дарга нар онлайн видео хурлын системээр дамжуулан оролцлоо.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Ажиллах хүчний бүртгэл мэдээллийн тогтолцоог бий болгосноор гадаадаас Монгол улсад ажиллаж буй иргэдийн бодит мэдээллийн сан үүсэж, ажиллах хүчний тогтвортой байдлыг хангах, гадаад ажилчдын эрэлт нийлүүлэлтийг зохицуулахад маш чухал гэж үзэж байна.

Цаашид бид энэхүү бүртгэл мэдээллийн системийг ашиглан зөвхөн БНСУ-д гэрээгээр ажиллаж буй иргэдийг мэдээллийн санг үүсгэхээс гадна бусад гадаадын Япон зэрэг өндөр хөгжилтэй улсад дадлагачаар ажиллаж амьдрах иргэдийг бүртгэлжүүлэн мэдээллийн сан үүсгэхэд энэхүү систем чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

ХАРИЛЦАХ МЭДЭЭЛЭЛ

  • Хөдөлмөрийн ордонБАЙРШИЛ
  • 2016-06-10 00:00 ЭХЛЭХ ОГНОО
  • 2016-06-10 05:00 ХААХ ОГНОО