1ҮЗСЭН
Mia Kennedy

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас  хүүхдийн хөдөлмөрийн  асуудалд онцгой анхаарал хандуулан, дэлхийн улс орнуудад жил бүр уриалга гарган, тухайн жилийн 6 дугаар сарын 12-ны өдрийг  “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг билээ. 

 

2016 онд “Хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсооё. Энэ бол хүн бүрт хамаатай!” уриаг Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлжээ.

 

 Энэхүү өдрийг угтан Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа,  мэдээллийн үндэсний төвөөс “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”-ийг угтсан 45 хоногийн аяныг орон даяар өрнүүлэх санал, санаачилга  гарган, томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.

 

Бидний гаргасан санал, санаачилгыг УИХ-ын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Гарьдхүүгийн Баярсайхан, Монгол дахь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Хятад, Монгол улсыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэр, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бенэс, МУ-ын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Төмөрийн Ариунаа, Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү, Гэр бүл, эх үрс, хүүхдийн сэдвээр уран бүтээлээ туурвидаг зураач Вандангийн Ундраа, Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс, Хүүхдийн төлөө үндэсний газар, Хууль зүйн яамны дэргэдэх Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Улсын бүртгэл, статистикийн газар, Японы хүүхдийг ивээх сан, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ, Монголын лидер сурагчдын академи зэрэг төр, иргэний нийгмийн болон олон улсын байгууллага, судлаач, уран бүтээлчид ихээхэн ач холбогдол өгч, хичээл зүтгэл гарган дэмжиж, хамтран ажиллаж байгаад Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн удирдлага, хамт олны өмнөөс талархал илэрхийлье.

Хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн эрх, эрх чөлөөг хамгаалж, сургуульдаа сурч, боловсрох, хөгжих, үе тэнгийн найз нартайгаа тоглох хүүхэд насыг нь эргүүлэн авчрах нөхцлийг бий болгоход, нийгмийн ажлын салбарт хамтран их зүйлийг бүтээхийг зорилго болгон ажиллаж буй байгууллага, иргэд, эцэг эхчүүд Та бүхнийг 2016 оны  04-р сарын 21-ний өдрийн  11.00 цагт  Монголын хүүхдийн ордонд болох арга хэмжээнд бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэн оролцохыг уриалж байна.

ХАРИЛЦАХ МЭДЭЭЛЭЛ

  • БАЙРШИЛ
  • 2016-04-21 00:00 ЭХЛЭХ ОГНОО
  • 2016-05-21 00:00 ХААХ ОГНОО