1ҮЗСЭН
Mia Kennedy

Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын улс төрийн өндөр түвшний форумд оролцлоо.

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комиссоос “Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний форум”-ийг 2021 оны 07 дугаар сарын 06-15-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Энэ удаагийн форум нь ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөлөөллийг бууруулах, үлдсэн 10 жилийн хугацаанд Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэх зорилготой байлаа. Форумын үеэр тогтовортой хөгжлийн 17 зорилтоос 8 зорилтын хэрэгжилтийн талаар хэлэлцэв. Форумд оролцсон сайд болон бусад өндөр түвшний төлөөлөгчид ковид-19 цар тахлын үед баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар туршлагаасаа хуваалцаж, харилцан санал солилцсон юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өндөр түвшний форумын үеэр зохиогдсон “Шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэн, нийгмийн бодлогыг сайжруулах нь” сэдэвт сайд нарын түвшний хэлэлцүүлэгт оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцох үеэрээ сайд А.Ариунзаяа Монгол Улсын Засгийн газраас сүүлийн үед хэрэгжүүлж байгаа цахим шилжилт, тэр дундаа хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын цахимжилтын талаар мэдээлэл хийж, үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс нь тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050”-ийг 2020 онд шинэчлэн баталж, уг баримт бичигт төрийн үйлчилгээг цахимжуулах асуудлыг тодорхой тусгасан. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт цахимжуулалтын асуудлыг салбар тус бүрээр тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг дурьдлаа. Түүнчлэн, төрийн үйлчилгээг цахмижуулах хүрээнд иргэдэд төрийн бүх үйлчилгээг нэг дороос цахим хэлбэрээр авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох е-Mongolia системийг нэвтрүүлээд байгаа бөгөөд манай яамны зүгээс тус системийг дэмжин ажиллах еhalamj.mn, еtuslamj.mn, mergejil.mn зэрэг системүүдийг нэвтрүүлээд байгааг онцлов.

Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжихийн хэрээр хүний хувийн мэдээллийг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчиныг шинэчлэх болон технологийн шийдлүүдийг боловсруулах зэрэг шинэ сорилтууд тулгарч байгааг тэмдэглэн хэллээ. Форумын үеэр нийт 42 улс тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030-ийн хэрэгжилтийн талаарх үндэсний сайн дурын илтгэлээ танилцууллаа. Манай улс нь уг илтгэлээ 2019 онд танилцуулсан.

ХАРИЛЦАХ МЭДЭЭЛЭЛ

  • УЛААНБААТАР ХОТБАЙРШИЛ
  • 2021-07-20 00:00 ЭХЛЭХ ОГНОО
  • 2022-07-22 00:00 ХААХ ОГНОО