1ҮЗСЭН
Mia Kennedy

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллалаа. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа салбарын бодлогын шинэчлэл, хийж байгаа ажлынхаа талаар товч танилцуулав. Тус яам нь : - Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл - Халамжаас хөдөлмөрт шилжих - Хөдөлмөр эрхлэлтийн динамик загварыг нэвтрүүлэх - Суралцагч төвтэй бодлогоос Сургууль төвтэй бодлогод шилжих - Нийгмийн бүлгүүдийн хөгжил, хамгааллын цогц бодлого - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш хөгжих боломжийг ижил тэгш хангах - Цахим яам болохыг зорьж байна. Энэ хүрээнд нийгмийн халамжийн www.ehalamj.mn, нийгмийн даатгалтын www.ndaatgal.mn, Мэргэжлийн боловсрол, сургалтын www.mergejil.mn, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан бичвэрийг ярианд хөрвүүлэх TTS программ хангамж зэргийг нэвтрүүлжээ. Ингэснээр иргэд шимтгэл төлөлтийн лавлагаа, сайн дурын даатгалын үйлчилгээ, Насны хишиг, жирэмсэн эхийн, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсаны, ихэр хүүхдийн, өрх толгойлсон эх, эцгийн, одонтой ээжийн тэтгэмжийг цахимаар авч байна. Мөн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл олгох программ, Гадаадаас ирж ажиллах хүчний бүртгэл, www.etuslamj.mn зэрэг цахим үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ.

ХАРИЛЦАХ МЭДЭЭЛЭЛ

  • БАЙРШИЛ
  • 2020-10-05 00:00 ЭХЛЭХ ОГНОО
  • 2020-10-05 00:00 ХААХ ОГНОО